Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтэй болж, есдүгээр сарын 1-нийг баяр хөөртэйгээр эхлүүлж байв. 

Гэвч өнөөдөр 153 дугаар сургуулийн үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд хичээлдээ яваагүй гэх мэдээлэл бидэнд ирсэн билээ. Энэ мэдээллийг олон нийтэд тарсны дараа холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-н удирдлагууд газар дээр ирж, цагдаагийн байгууллагатай хамтран сургуулийн үүдийг хаасан байсныг нээжээ. Түүнчлэн хувийн аж ахуй нэг ийм арга хэмжээ авах нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мөн мэдэгдсэн байна.