Манай улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,114,728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 602,189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал,

  • бензин хөдөлгүүртэй 407,712,
  • дизель хөдөлгүүртэй 129,858,
  • цахилгаан хөдөлгүүр бүхий 306,
  • хийн хөдөлгүүр бүхий 13,641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128,983 буюу 21.4% нь Toyota Prius маркийн автомашин байна.

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийслэлд 66,360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авжээ.

Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424,482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай гэсэн үг.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313,072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3,264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.