МУ-д коронавирусын анхны халдвар өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр бүртгэгдэн энэхүү эзнээр нь гадаадын иргэн буюу францаас ирсэн иргэн тодорч хэсэгтээ л шуугиан болсон.

Тэгвэл энэ эрхэм цахим орчинд дахин л шуугиант мэдээллийн эзэн болж тухайн иргэн Францдаа очиж, коронавирусын шинжилгээ өгөхөд өвчлөөгүй нь тогтоогдсон" гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн ч энэ мэдээллийг холбогдох албаны мэргэжилтнүүд бүгд няцаагаад байгаа. Харин энэ мэдээлэлтэй зэрэгцүүлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд дор бүрнээ өөрсдийн эх сурвалжуудаас тодруулга авсан.

Үүний хүрээнд Анх-Отгоны ажиллаж байсан компани буюу  Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Бадрах энержи ХХК-иас ч мэдээлэл авсан билээ. 

Тэгвэл  Бадрах энержи ХХК-ийн удирдлагууд, тухайн иргэн коронавирусээр өвчилж, бүрэн эмчлэгдээд явсан. Монголын эмч нар болоод ард түмэнд талархлаа илэрхийлсэн шүү дээ. Яагаад ийм мэдээлэл гарсныг гайхаж байна. Бүрэн эмчлэгдсэн тул хэвийн амьдралдаа орж, ажлаа хийгээд явж байна. МУ-д түр ажиллах хууль ёсны зөвшөөрөлтэй иргэн учир дахин ирж ажиллаж байгаа хэмээн бусад хэвлэлд мэдээлэл өгсөн байна.

Ямартаа ч аюулт өвчнөө эдгээн нутагт буцсан энэ эрхэм эргэн Монгол Улсад ирж, ажлаа хийж байгаа бололтой.