Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Үүнд,

  • Наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ
  • Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний шинжилгээ
  • Есдүгээр сарын 15-нд зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-л тусгаарлагдаж байгаа 3 хүний шинжилгээ
  • Гадаад улсын 18 төлөөлөгч, тусгаарлах байранд тусгаарлагдсан 114 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 36 эмч, ажилтны шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 10 хүний сорьц,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолоочийн шинжилгээ
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ зэрэг багтаж байна.

Сүүлийн хоёр хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс гурав нь эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын коронавирусийн 311 тохиолдол батлагдсан. Үүнээс 301 нь буюу нийт тохиолдлын 96.8 хувь нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн нь сувилалд, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 277 хүний ажиглалт, хяналтын хугацаа дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөний зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.