Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 22б байрны 7 давхарын айлд эзэнгүй байх үед 220 граммаар савласан хий дэлбэрсэн байна. Тус айл тоггүй байх үедээ жижиг аяны зориулалтын хийн плиткыг цахилгаан плитка дээр байрлуулан ашиглаж байжээ.

Гэвч эзэнгүй байх үед тог ирж савтай хийг халааснаас дэлбэрсэн байна. Тухайн айлын 2 цонх бүрэн хагарч эвдэрчээ. Азаар хүн гэмтэж бэртээгүй байна.