Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томиллоо. Э.Тамир нь МУИС-ыг 2011 онд төгссөн.  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

"Фрэндс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, "Эрдэнэт үйлдвэр" ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.