Сайн байна уу? Та нараас зөвөлгөө авах гэсэн юм. Ямар асуудал вэ гэхээр өмнө 10 жилд байхад нэг залуутай үерхэдэг байсан. Тэр залуу надад маш их хайртай байсан, одоо хүртэл хайртай хэвээрээ байгаа .

Одоо бид 2 өөр, өөр хүнтэй суусан. (Салах шалтгаан нь үл ойлголцолоос болсон). Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэн юм байна. Нэг мэдэхэд тэр залууд маш их дассанаа анзаарсангүй. Одоо тэр залууг маш их санаж байна. Уулзаагүй 6 жил болжээ. Би тэр хүнтэй амьдралдаа ганцхан удаа уулзахыг хүсдэг. Нэг л удаа уулзах нь зөв үү ? буруу юу? Одоо болтол тэр надад уулзая гээд байдаг ганцхан удаа гээд.

Би ч уулзмаар байсан ч сэтгэлээ хянаад олон жил боллоо. Би тэр хүнийг үнэхээр их санаж байна. Нэг л удаа уулзмаар байгаа юм. Гэхдээ уулзвал нэг л удаа уулзана гэж бодож байгаа. Дахиж уулзана гэж бодохгүй байна. Нэг л ирдэг амьдралд хайртай хүнтэй нэг л удаа уулзмаар байна яах вэ?