Хоёрхон настай бяцхан охиныг АВНА ЗАРНА группэд зар тавьж хүүхдээ айлд өргүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд олон хүний бухимдлыг хүргэсэн билээ. 

 

Хоёр настай бяцхан охиныг айлд өргүүлэх зарыг Төв аймгийн Жаргалант сум гэх групп дээр байршуулсан бөгөөд энэхүү хэргийг тус сумын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд охины ээж мэдүүлэг өгөхдөө, би хүнтэй суухаар болсон тул охиноо айлд үрчлүүлэхээр шийдсэн гэжээ. Одоогоор хэрэг мөрдөн шалгалтын түвшинд үргэлжилж байгааг юм.

 

 

Хоёр настай бяцхан охиныг айлд өргүүлэх зарыг Төв аймгийн Жаргалант сум гэх групп дээр байршуулсан бөгөөд энэхүү хэргийг тус сумын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Охиноо үрчлүүлэх зар тавьсан гэр бүл нь Жаргалант суманд хоёр жилийн өмнө шилжин ирсэн бөгөөд одоогоор хэргийг цагдаагийн газар болон тус сумын Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шалган хянаж байгаа талаар холбогдох албанаас мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн охин одоогоор хаана байгаа талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.