ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудын хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичиж буй ч хууль сахиулагчид нь үл ойшоож, эрх мэдэлтнүүд нь хариуцлага тооцсон ч нь үгүй өдий хүрэв.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Бээжинд ослын буулт хийснийг эрс өөрөөр тайлбарласан, шинээр барьж буй нисэх буудалд зориулсан хөрөнгийг дур мэдэн зарцуулж, өндөр үнээр автомашин “шахсан”-ыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан баримттай нь дэлгэсээр атал ИНЕГ-ын удирдлага үл ойшоож, ЗТХЯ-ныхан нь ч бүлх залгисан мэт дуугүй сууна. Тус газраас зарласан тендер үр ашиггүй болж, үхмэл хөрөнгүүдээр дүүрч байгаа нь тэнд ажилладаг хэдхэн хүний хувийн эрх ашгаа өндөрт тавьж буйтай холбон хэвлэлээр бичсэн. Гэвч ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь тендер зохион байгуулагчид, тэнд оролцсон албан тушаалтнуудаа хаацайлсаар суугаа юм. Тиймээс бид зарим баримтыг олон нийтийн анхааралд хүргэхийг зорилоо.

 

ИНЕГ-ын Тендерийн үнэлгээний хорооныхон хууль зөрчсөн нь тодорхой болов

“ИНЕГ-аас 6.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж” худалдан авах тендер 2019 оны аравдугаар сард зарлан, “Ач холдинг” болон “Ач сервис” ХХК-ийн хамтарсан нэгдлийг  шалгаруулж, ИНЕГ-т 756 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй талаар “Өнөөдөр” сонинд мэдээлж байв. Тухайн тендер шалгаруулалтыг нарийвчлан судалж үзэхэд ИНЕГ-ын даргын тушаалаар томилсон Тендерийн үнэлгээний хорооныхны үйл ажиллагаатай холбоотой байж болох талтай нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооныхон хууль бус шийдвэр гаргаж, ИНЕГ-ын дарга нь баталсан болж таарав. Дараах баримтуудаар тодруулан хүргэе.

Баримт 1: Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж (ТОӨЗ)  заасныг зөрчжээ

Дээрх тендерт оролцогчдод ИНЕГ-аас зөвлөж өгсөн байдаг. Уг ТОӨЗ-ийн 15.5 дахь хэсэгт Олон улсын худалдааны Incoterms/Инкотермс-ийн хувилбар: Incoterms 2000” DDP нөхцөлөөр барааг санал болгоно;

ТОӨЗ-ийн 15.9 (б)-д: “Бараа хүргэгдэх газар: Иргэний нисэхийн ерөнхий газар. Инкотермсийн DDP нөхцөл;

ТОӨЗ-ийн 15.9 (а)-д: “Бараа хүргэгдэх эцсийн цэг: Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газар. Инкотермсийн DDP нөхцөл хэмээн заасан байгаа юм.

Түүнчлэн ТОӨЗ-ийн 15.10-т: Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад “тохируулахгүй тогтмол байна” гэж цагаан дээр хараар бичжээ. Гэвч энэ ТОӨЗ-ийн 15.10 дахь заалт гэрээ хийх явцад өөрчлөгдчихөв. Хэн гэдэг эрх мэдэлтэн нь уг заалтыг өөрчилж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн 22-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байж болох үйлдэл гаргасныг хууль сахиулагчид уг нь тогтоох ёстой баймаар. Уг баримтыг доор эш татъя.

 

үргэлжлэлийг эндээс