ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд буюу сүүлийн хоёр хоногт дөрвөн лабораторид нийт 1,455 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус ирэээгүй.  Дэлгэрэнгүй танилцуулбал,

  • Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 227 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 17нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 225 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 15 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-т тусгаарлагдан хянагдаж байгаа хоёр хүний шинжилгээ,
  • Сайн дураараа шинжилгээ өгсөн нэг хүний сорьцод коронавируст халдвар илрээгүй.
  • Тандалтын зорилгоор 12 хүний сорьцыг санамсаргүйгээр түүвэрлэн авч шинжилсэн.
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 139 хүний шинжилгээ,
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 39 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 183 хүний шинжилгээ,
  • 16 эмч ажилтны хяналтын шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 53 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Монгол Улсад нийтдээ 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эмчлэгдэж, одоо ХӨСҮТ-д 6 хүн байгаа. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 2 нь хүндэвтэр, 4 нь хөнгөн байна.

Долоо хоногоор тоймлож хэлбэл, есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-н хүртэл нийт 4,240 хүний шинжилгээ хийсэн бөгөөд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Энэ долоо хоногийн хугацаанд 4 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь эрэгтэй 45, 21 настай бол хоёр нь эмэгтэй 62, 84 настай" гэдгийг хэллээ.