Сүхбаатар аймгийн Асгат суманд 21 настай охиноо хүчирхийлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 7-нд тус сумын цагдаагийн хэлтэст ирсэн дуудлагын дагуу хэргийг шалгахад, хохирогчийн эцэг болох 54 настай иргэн Ц уг хэргийг үйлдсэн болохыг тогтоолоо.

Сүүлийн жилүүдэд охидыг төрсөн эцэг нь бэлгийн хүчирхийлэлд оруулдаг талаар нийгмийг цочроосон хэргийн мэдээлэл ар араасаа гарсаар байна. Охид ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий этгээддээ хүчирхийлүүлдэг тоо баримт бий. Бэлгийн хүчирхийллийн 80 орчим хувь нь охидын итгэлийг олсон хамаатан садан болон эцэг нь үйлдсэн байдаг аж. Энэ төрлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 12-20 жилийн хорих ялаар шийтгэдэг байна.