Сайн байцгаан уу. Би 24 настай 2 хүүхдийн ээж, миний хань надаас 10 ах боломжийн ажил эрхэлж биднийг юугаар ч дутаадаггүй.

Гэвч бид 2 3 жилийн өмнөөс сексийн харьцаа маань багассаар одоо бараг сард ч ганц хийхээ болилоо. Би гэртээ хүүхдээ хардаг уул нь энэ хугацаанд турах гэж мэрийж янз янзийн хоол хийж сурч хэн бүхнээс илүү хийдэг. Гэвч үнэхээр ойрхон гарсан 2 хүүхэдтэй болохоор ядардаг гэвч нөхөр минь намайг халамжладаггүй үргэлж загнаж доош нь хийдэг. Би бол өөрийгөө хэнд ч гологдохооргүй гэдгээ мэддэг бардам эмэгтэй хайраар дутах халамжаар гачигдахын зовлон их юмаа үнэхээр их ганцаардажийна. Бүх зовлонгоо хүнд ярьмаар байвч нэг л итгэх итгэл алга хүмүүст ээж мааань хүртэл 40 гарсан хүмүүс 7 хоногт 3 ойртдог гэхэд би сар гараад бараг 1 тиймэрхүү зүйлүүдийг сонсох бүр өөрийн эрхгүй нулимс тороод хоолой зангираад бачуураад ирдэг. Гэхдээ би байхгүй үед нь гар хангалга л хийж сексийн хэрэгцээгээ хангадаг дээрээс секс хийе гэж би эхэлж би дайрдаг. Тэгэж л нэг юм хийдэг сүүлийн үед би бухимдаж хэлэхэд худлаа нэг үнсэх илэх худлаагаасаа оролдох гэж хүчлэхэд миний дургүй хүрч болиосоо надад сэтгэлээсээ боссон жинхэнэ эр хүний эрхтэн хэрэгтэй гэж хэлмээр болдог. Энэ захидлыг бичиж байхдаа уйлж байна тэр хажууд IPad тэвэрцэн тоглоод хэвтжийнэ. Үнэхээр их тэвчээр алдагдаж байна хэн нэгний хайр халамж үнэхээр их хэрэгтэй байна бурхан минь…