Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээ Чингисийн талбайд өнөөдрөөс эхэлж, 10-р сарын 10-12 өдрүүд буюу гурав хоног үргэлжлэх юм. 

Тус арга хэмжээнд Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд оролцож байгаа бөгөөд төрөл бүрийн ноос ноолууран болон арьс ширэн бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ танилцуулж, худалдаа зохион байгуулж байна.