Сайн байцгаана уу... Та бүхэн минь миний захиаг урт гэж залхалгүй уншаад зөвлөөд өгөөрэй... Үнэхээр ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна. ... Би 2 хүүхэдтэй анхны нөхрөөсөө /маш их хартай/ таарч тохирохгүй болоод салсан эмэгтэй.

Тэрнээс хойш дахиж амьдрал зохиохгүй зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө амьдарна гэж өөртөө зорилго тавьж, өөрийгөө аль болох хөгжүүлж, сурч боловсорч 5 жил явсан. Тэгтэл нэг залуутай анх Фэйсбүүкээр танилцсан өдрөөс хойш амьдрал утга учиртай санагдах болж өдөр бүр тэрний явуулдаг чатанд уярч бараг л утасны цаанаас дурлаж байлаа... Би уг нь танихгүй хүн найзаар авдаггүй л дээ, тэр үед профайл нь охинтойгоо хамт авахуулсан зурагтай яагаад ч юм нэг л нүдэнд дулаахан залуу байсан. Найзалсан, 2 сар гаран чаталж байгаад уулзсан. Анх уулзахад тэр минь маш гоё цэцгийн баглаа барьчихсан, бороотой үдэш байсан. Хэд хэд уулзаад сүүлдээ хамт амьдрахаар шийдээд тэр минь намайг 2 хүүхэдтэй минь нүүлгээд гэртээ авч ирсэн. Тэр минь 1 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй ингээд 5уулаа эхлээд ёстой аз жаргалд умбаж сайхан амьдарч байлаа.

Анхны шинэ жил, цагаан сар, валентин, март, төрсөн өдрүүд гээд л... Бас хүүхэдтэй болж бид 2 хагартлаа баярласан боловч тэр минь 2 сартай өсөлтгүй болоод авахуулсан... Гэхдээ л тэр минь надад хайртай, би түүндээ хайртай болохоор 2лаа болноо гээд л зүтгэж байлаа. Амьдрал л юм хойно хааяа нэг жоохон маргаан гарахаар тэр минь маш түргэн ууртай, намайг элдэв янзаар хэлэх гээд байдаг ч би үнэнээсээ хэлээгүй уурласан байсан шүү дээ гэж дотроо уучлаад л явдаг. Харин тэр маргаан бүрийг хадмуудад очиж хужирлаад ээж л хэрүүл өдөөд байдаг гэж хэлдэг хүн байсныг нь мэдсэнгүй ээ, тэр хүн нь нөхрийн маань дагавар охин нь.
За тэр ч яахав, амьдралд байх л асуудал хойно гээд тоохгүй тэднийгээ халамжлаад л /би завгүй ажилтай байдаг мөртлөө хүний урманд хоносон хоол идүүлж үзээгүй, бас дэлгүүрийн бэлэн гурил, бууз авдаггүй, бүхнийг өөрөө хийдэг. өглөө, өдөр, орой гээд манайх өдрийн 3 удаа шинэ хоол иддэг айл/ явдаг байлаа, миний том охин маань энэ хугацаанд нэг бандитай үерхэж эхэлсэн юм байна. Манай хүн тэрийг нь мэдээд эмэгтэй хүүхэд их сургууль төгстөл ямар ч үерхэл, хайр дурлал байж болохгүй одоо удахгүй гэдсээ чирээд ирэх нь. чиний хүмүүжүүлсэн хүүхэд ийм замбараагүй, би охиноо хол байлгана гээд өөрийнхөө охиныг ээж дээрээ байлгаж тусгаарладаг боллоо. /Бас хамгийн муухай нь миний охин төрсөн дүү шигээ санаад л нөхрийн охинд бүх нууцаа ярьсаныг нь бүгдийг нь хов болгоод хадмуудад хэлчихсэн байсан/
Гэхдээ л би хайрласаар л байдаг. Хайртай гэдэг үг, амьдрал гэдэг тоглоом биш гэж боддог болохоор энэ нэг жилийн хугацаанд би түүндээ үнэхээр их дасчихсан, хамтдаа байсан цаг мөч бүхэн минь үнэ цэнэтэй санагддаг болжээ.
Тэгээд сүүлийн үед хүүхдүүдээс болж муудалцаж эхэллээ, чиний охин миний охин гээд л... ямар муухай санагддаг гээч надад. Надад бол цэцэг цэврүү шиг 2 охин минь 2уулаа л миний охин... Гэвч охинтой чинь охиноо хамт байлгахгүй гэж сүүлийн үед уурлаад байдаг болсон болохоор явган хэрүүл ч тасрахгүй, тэгээд ярилцах гэхээр намайг хэлэх хэлэхгүй үгээр хараагаад би өөдөөс нь хэрэлдэж чадахгүй, тэгж их хайрлаж байсан сэтгэл минь зурагдах шиг л болоод уйлчихаар муу ёрлолоо, харанхуй шөнө уйлаад гэж загнаад саяхан нэг удаа дуугай болоод өгөөч битгий уйлаад бай пизда минь гээд үсдэж чирсэн...
Үнэхээр их гомдсон, би уг нь тэрэндээ анх намайг яаж хайрладаг байсан, өглөө болгон үнсээд босгодог байсан тэр хэвээрээ насан туршдаа юу ч тохиолдож байсан хайрлана гэж хэлсэн үгэнд нь итгэсэн болохоороо л эрхэлж, аргадуулах гэж л гомдож уйлдаг, гэвч энэ минь эмэгтэй хүн уяхан сэтгэлтэй гэж огт ойлгохгүй юмаа...
Одоо тэгээд зөвхөн ийм шалтгаанаар намайг 2 хүүхдээ аваад яв гээд хөөгөөд байдаг, очих газаргүйг минь мэдсээр байж ийм зан гаргаад байгаад нь гомдоод байж сууж чадахгүй нь ээ.. Намайг маш их хайрладаг байсан хайр нь хааччихав аа, бид 2.т нэг нэгнийгээ хуурсан асуудал байхгүй тэр минь хөөгөөд уурласан мөртлөө удаачгүй би чамаас өөр хүүхэнтэй унтмааргүй байна, чамаас өөр хүнийг хайрламааргүй байна гээд л ирдэг. Гэвч би хүүхдийнх нь худлаа хэлсэнд нь гомдоод уржигдар хүүхдээ аваад ирэхэд нь дуугараагүй нь улам гомдоочих шиг боллоо... Би буруугаа мэдээд маш их уучлалт гуйсан, ер нь маргаан болгоны дараа би эхэлж буулт хийдэг, гэвч энэ удаа чи миний амьнаасаа илүү хайрладаг охиныг ад үзлээ, дуугарсангүй гээд ямар ч өчиггүй хөөгөөд байх юм.

Надад бол энэ амьдрал минь, түүнд хайртай сэтгэл минь, 3 хүүхэд минь, аз жаргалтай байсан мөчүүд минь үнэ цэнэтэй, би хэзээ ч тэгж хойд эхийн зан гаргахгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа... Би хэлэхдээ чи бид 2н сэтгэл л чухал, учир нь хүүхдүүд бол удахгүй том болоод үүрнээсээ ниснэ, 2лаа бууриа сахиад л үлдэнэ гэж зөндөө хэлсэн. Би одоо яах ёстой вэ, нөхөртэйгөө яаж харьцвал амьдралаа авч үлдэж чадах бол, та нар минь туслаач