"Хувьсал" продакшнаар овоглосон Г.Цоггэрэл болон жүжигчин У.Уранчимэг нарын охин бол Ц.Анударь.

     Урлагийн гэр бүлээс гаралтай Ц.Анударь охинд урлагийн авъяасаас гадна, усан сэлэлтийн авъяас ч байдаг бололтой.

     Тэрээр усан спортоор хичээллэдэг бөгөөд өчигдөр Усанд сэлэлтийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.