Нийслэлийн МАН-ын хороо хуралдсан бөгөөд өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг тодруулах юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нарын нэгийг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болно гэх яриа хүчтэй түгэж байна.

Тэгвэл МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан энэ тухай: " Би Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвших сонирхолгүй байна. Ер нь ойрын үед ямар нэг төрийн албан тушаалд очихгүй. Харин намынхаа ажлыг үргэлжлүүлж, бодитой ахиц дэвшил гаргахыг хүсэж байгаа" хэмээн өгүүллээ.

 

Э.Мягмар