Э.Эрдэнэжамьяан, О.Чулуунбилэг, Б.Цэрэнбат нарын хэсэг иргэд мэдээлэл хийж, сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой гар утасны нууц бичлэгийг дэлгэсэн билээ.Уг бичлэгт НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарын яриа орсон.

Ярианы бичлэгээс үзэхэд НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нар төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байдаг.

Энэ яриа нь үнэн бодитой гэдгийг Тагнуулын Ерөнхий Газрын ХМОНХА-ы дарга Т.Баярхүү энэ тухай : "Нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг Тагнуулын байгууллагаас шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэх байдлаар замаар зохиомол байдал бий болгож бусдад хамтран ажиллах санал тавьсан." хэмээн баталсан нь бий.

 Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нар нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулж,  Нийслэл ба Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ч цаашид шалгах хууль эрх зүйн боломж бүрэн нээлттэй. Гэвч УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар өөр бодолтой байгаа бололтой "хар машин хакердуулахыг санаархагч" Б.Сэмжидмааг дарга болгон дэвшүүлэхээр шийджээ.

Тодруулбал БГД-ийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Баянгол дүүргийн Засаг Даргад НИТХ-ын төлөөлөгч Ө. Сумьяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын даргад Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б. Сэмжидмаа нарыг томилуулахаар улс төрийн шийдвэр гаргасан байна. Хэрэв энэ шийдвэр баталгаажвал эрүүгийн маш ноцтой хэрэгт холбогдсон Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн ИТХ-ыг удирдах нь.

 

Э.Магнай

sonin.mn