2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.