Манайхаан надад үнэн сэтгэлээсээ ярилцах хүнгүй болохоор бичиж байнаа. Манай нөхөр бид хоёр тусдаа гараагүй бид хоёр ихэр хүүхдүүдтэй манай нөхөр хөдөө суманд ажилладаг аав ээжтэйгээ амьдардаг.

Харин би хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа айлын байшин түрээслэж амьдардаг. Юу вэ гэхээр ганц хүний цалин хаанаач хүрэлцэхгүй хэцүү байдaг. Манай аав ээжээс салаад явсан, ээж маань хотод ажилладаг тэгээд би хот явж ажиллая гэж бодоод нөхөртөө хэлтэл хүлээн зөвшөөрдөггүй тэгээд жаахан маргаад би явна, чи хоёр хүүхдээ авч яваад сумандаа цэцэрлэгт өгчих тэгээд ч аав ээж байгаа юм чинь гэсэн уурлаад надаас сална гэнэ. Би ямар хүүхэдтэй болно гэж болсон биш энэ тэрээ гээд бөөн юм болж байнаа манай нөхөр. Би одоо яах ёстой вэ, үнэхээр энэ хүний хэлснээр салах уу бас надад хуулын зөвлөгөө өгөх хүн байна уу.