“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ОХУ-аас худалдаж авсан  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь төрийн мэдэлд шилжээд жил гаруй боллоо.

Тэгвэл “Монголиан коппер корпорейшн” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгөхөөр бэлдэж байгаа гэх мэдээлэл байна. Тус компани 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Арбитрийн шүүхэд хандахаар зэхэж буй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад гаргасан зардал, алданги зэргийг нэхэмжлэх гэнэ.

“Монголиан коппер корпорейшн” ХХК Арбитрийн шүүхэд хандсан тохиолдолд Засгийн газар унах магадлал өндөр гэдгийг эх сурвалж хэлж байна.

Учир нь тэднийг Арбитрийн шүүхэд хандахаас өмнө Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаан болж “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд шийдвэр нь гарвал Засгийн газарт аюултай. Цэцийн тийм дүгнэлт Арбитрийн шүүхийн гол нотлох баримт, шийдвэр гаргах хүчин зүйл болох юм байна.

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин