2020.11.05-ны өдрийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 

Амь насаа алдсан А нь цагдаагийн албан хаагч бөгөөд хувийн автомашинаар ажил үүргээ гүйцэтгэж явжээ. 

Жолооч та өөрийн болон бусдын амьнас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.