Өнөөдөр /2020.10.13/  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо.  Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

       Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 184 иргэний шагналыг гардуулж,  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 20,  “Алтан гадас” одонгоор  79, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 85 иргэн энгэрээ мялаалаа.