Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XVI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Анхдугаар хуралдаан зарлах тухай, Хугацаа сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг тус тус үндэслэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас аймгийн Нутгийн удирдлагын ордны их танхимд зарлан хуралдуулахаар тогтож хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.