Улсын Онцгой Комиссоос арваннэгдүгээр сарын 11-ний 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 13.00 цаг хүртэл нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг зогсоож, бүх шатны боловсролы байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргажээ. 

Улаанбаатараас хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
-Баар, цэнгээн, үзвэр үйлчилгээг гурван хоног хаалаа.
-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хааж байна.
-Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлснээр Монгол Улсад хүнсний нөөц, хангамж хангалттай бий. Хүнсний дэлгүүр, супeр маркeтууд хэвийн ажиллана. ЭМЯ бэлэн байдлаа хангасан гэдгийг УОК-иос мэдээллээ.