Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас хойш 4 хоногийн дараа дахин коронавирусын шинжилгээ авахад жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авч байгаа. Тандалт судалгаа 2-3 хоног үргэлжилж мэдэхээр байна. Хэрвээ таны биед халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна

Тэгвэл батлагдсан тохиолдлын зураглал дараах байдлаар гарчээ.