Улсын онцгой комиссын 2020 он арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм. 

Хязгаарлалт арваннэгдүгээр сарын 11-ний 02:00 цагаас 13-ны 23:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин нийслэл хотод ОРОХ хөдөлгөөн одоогоор нээлттэй  харин хотоос гарах хөдөлгөөн ХААЛТТАЙ байна.

Гурван хоногийн тандалт судалгааны хугацаанд Улаанбаатар хотоос бусад аймаг руу хүнс, шатахуун түгээх болон эмнэлгийн тусламж үзүүлэх, оршуулга буяны ажилд гарах тээврийн хэрэгслүүдийг тодорхой хяналттайгаар гаргана.

Ингэхдээ тандалт асуумж бөглүүлж, дэг журамтайгаар гаргах юм. Бид коронавирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийг судалгааг гаргаж байна. Эхнээсээ хавьталд орсон хүмүүс шинжилгээнд орж байна.