ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Арванэгдүгээр сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд нийтдээ 14 хүний сорьцод коронавирус илэрлээ. Илэрсэн тохиолдлуудыг дэлгэрэнгүй танилцуулъя,

  • Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.
  • Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Мөн түрүүн илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.
  • Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрч нийт 14 тохиолдлыг илрүүллээ.

Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 382 боллоо.

Өнөөдрийн байдлаар 61 хүн ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа. ОХУ-ын дөрвөн иргэн хил дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа.

Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Одоо энэ мэдээллийн дараа шинжилгээний хариунууд гараад эхэлнэ.

ХӨСҮТ-т нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байгаа" хэмээн хэлэв.