Aчаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас яг одоо олон нийтэд шуурхай мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тусгаарлалтаас гарсан жолооч болон гэр бүлийн хүнээс нь халдвар илэрсэн. Тэдэнтэй ойрын хавьтлын 24 шинжилгээ авсан. Тэдний хоёроос нь халдвар илэрсэн. Одоо бид энэ хоёр хүн цаашаа хэчнээн хүнд халдвар тараасан эсэхийг судалж байна. Судалгаа хийнэ гэдэг бол цаг хугацаа ордог ажил" хэмээн ярилаа.