Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын 1-р хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан байна.

Өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Хариу удахгүй гарна. Түүнчлэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу СӨРӨГ гарсан.

Дархан-Уул аймгийн онцгой комисс