Хятадын Төв Радио Телевизийн Монгол хэлний редакцийн хамт олон хандивийн аян өрнүүлэн Монгол дахь үзэг нэгт эрхэм сэтгүүлч нартаа 31 мянган амны хаалт хүргүүлжээ. Тус хамт олны өрнүүлсэн БИД ХАМТДАА аяны хүрээнд цуглуулсан тус амны хаалтыг МСНЭ-д хүлээлгэн өгсөн байна.