ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.

Нийтдээ 11,929 хүний PCR шинжилгээ хийснээс 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Үүнээс Улаанбаатар хотод таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тэдний нэг нь халдварын ойрын тохиолдол, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, хоёр нь ажиглан тусгаарлах байранд байсан, хоёр нь өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал мөн тусгаарлалтад байсан хүмүүс байна.  

2020 оны 11-р сарын 28-ны 11:00 цагийн байдлаар Улаанбаатарт 5, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 2, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 318 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 760 боллоо. Халдвар авсан хүмүүсээс 347 эдгэрсэн байна.