УОК-оос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 1-12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. 

Нутаг буцах иргэд зааж өгсөн 20 газар шинжилгээнд хамрагдаж хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руугаа хөдлөхийг журамд заасан байна. Мөн орон нутагт очсон иргэд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлаад дахин шинжилгээ өгөх аж. Шинжилгээг 119.мн сайтаар орж бүртгүүлэн өгөх бөгөөд хариуг 3 цагийн дараа гарна хэмээн зааж энэ журам өнөөдөр өглөөнөөс хэрэгжиж байгаа. Гэсэн хэдий ч тус арга хэмжээний хэрэгжилт зохион байгуулалт муу, хөл хорионы дэглэм зөрчиж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Иргэдээс шинжилгээ авах газрууд хуваарийн дагуу ажиллаж чадахгүй байгаагаас тухайн газрын байрны гадна иргэд ихээр цуглан бөөгнөрөл үүсгэж байна.