Сайн байцгаануу би одоо 29 настай эмэгтэй 4 настай хөөрхөн охинтой. Сүүлийн үед бүүр өөрийгөө буруутгаад байх боллоо, охины аав гэдсэнд байхад орхиод явсан, хүүхдээ өсгөх гээд хоосондоо хоосон хоноод зүтгэж л явлаа.

Түрүү жилээс нэг сайн хүнтэй таарсан, архи тамхи огт хэрэглэдэггүй, хүүхдэд минь сайн бид 3 сайхан л байна. Даанч миний бие өвдөөд одоо хорио тавихаар хагалгаанд орох гээд төлөвлөөд сууж байна тэгээд би бодлоо яагаад яг за одоо л нэг сайхан амьдрая гэхээр ингээд байдаг юм болоо. Би нэг тийм азгүй төрлийн хүн юм болов уу бүүр сэтгэл санаагаар унаад байх юм. Одоо дахиад хүүхэд төрүүлж чадахгүй бол яах вэ гэх мэт янз янзын юм бодогдоод бүүр яахаараа ийм азгүй юм бол гэж өөрийгөө бодох юм. Сайхан үр хүүхэдтэй, сайхан хань ижилтэй одоо л нэг сайхан амьдрах нь гэхээр л.... Бүүр гомдоод байх юм