Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

Ингэснээр иргэд түлшний үнийн 50 хувийг өөртөө үлдээх боломжтой болж байна. Түлшний үнийн татаас 36 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэхүү тогтоолын хэрэгжилт нь маргааш өглөө буюу 2020.12.03-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.