У.Хүрэлсүх: 4-р сар хүртэл сайжруулсан түлшийг 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ БАЙНА
2020/12/02
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо.
Үүнд:
- Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
- 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
- "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
- Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Өнөөдрийн шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цар тахлын үед хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүд хорионд ороод зогсож байна. Түлшний асуудал хүнд байна. Айл өрхүүд өдөр бүр гал түлж байна. Бид түлшээр хангах зайлшгүй шаардлага байна" гэлээ.
zochin · 2020/12/03
niigmiin daatgal tatvar tuldug irgen burt nuhun olgovor olgo
zochin · 2020/12/03
ulsad tatvar tuluhgui ger horoolold yaduu amidraad henii ch hamaagui huuhduud tsuvuulaad suuj bh yostoi yum bnadaa tur zasag iimerhuu l humuusee anhaardag yum bna
Зочин · 2020/12/03
Тесвеес 331 суманд барих засах спорт соёлын ордон хешее чулуугаа хасвал хангалттай санхуужилт гарна, харин манай далимдуулж иддэг гишууд дарга нар тесвийн тодотголыг хусэх уу угуй юу гэдэг л байна
Бат · 2020/12/02
Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц