Цахим орчинд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмчээс PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан гэх мэдээлэл гарсан ч өнөөдөр өглөөний ЭМЯ хийсэн мэдээллээр үүнийг үгүйгэсэн юм.

Тухайн тасгийн эмч сэжигтэй тохиолдол гэж үзсэн ч хариу сөрөг гарсан хэмээн мэдэгдсэн юм. Тухайн сэжигтэй тохиолдлын хариу гарах хүртэл хугацаанд тандалтын зорилгоор халдваргүйжилтийн ажлууд хийсэн бөгөөд үүний хүрээнд бүх эмч ажилчдыг тусгаарлан шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан байна.Түүнчлэн тус тасгийн өвчтөнүүдийг мөн өрөө өрөөндөө тусгаарлагдан эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ авчээ.