Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. (2020.12.12, 11:00 цаг) Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 17529 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Энэ нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.  

Улаанбаатар хот дахь бусад голомт болон орон нутагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авснаар Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын халдвар авсан тоо 20 боллоо.