Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна гэдэг нь ташаа мэдээлэл
2020/12/14
Засгийн газрын 9-ний өдрийн хуралдаанаар өнөөдөр буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулж буй.
Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүй бөгөөд тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм. Өнөөдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслүүд 08-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Харин маргааш 2, 7-оор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй. Өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл гараад буй бөгөөд энэ нь ташаа юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Уг нь зөв байж · 2020/12/14
Уг нь 7 хоногийн нэг өдөр биш, тэгш сондгой өдрөөр нь оролцуулах нь зөв. Огт явахгүй байж болоод байсан юм чинь.
Ганаа · 2020/12/14
Уг нь тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулвал зүгээ юм даа.
Аялагч · 2020/12/14
Буруу рультэй-г л болтулчих.