Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр болсон,  хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн.

Тодруулбал  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн халдвартай нь тогтоогдож, тус эмнэлгээс кластерлан гарсан коронавирусний халдварын тохиолдол 26 хүрч, ойрын болон дам хавьтлын тоо 1000 гарсантай холбогдуулж, тэг зогсолт хийхээр болсон хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл уг мэдээллийг Нийслэлийн Онцгой комисс болон Баянзүрх дүүргийн ОК үгүйсгэлээ.  

БЗД-ийн Тамгын газраас "Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт 0 зогсолт хийх манайд мэдээлэл ирээгүй. Дүүргийн онцгой комисс Коронавирустэй холбоотой асуудлаар холбогдох шийдвэрүүд гарган ажиллаж байна" гэх тайлбарыг өглөө.