Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж шинэ ерөнхий захирлыг томилжээ. Нэр дэвшигчдээс Н.Дэмбэрэлийг дэмжиж ерөнхий захирлаар томилсон байна. 

Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй.

2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажилласан туршлагатай. 

Харин Н.Дэмбэрэлийн араас 

  • Т.Батзориг
  • Р.Гандиймаа
  • Э.Дагиймаа
  • Ш.Отгон-Өлзий нар сонгон шалгаруулалтад удаалсан байна.