Худалдаа хөгжлийн банкны ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай гэдэг нь батлагдлаа. Банкны ажилтан халдварын голомт болоод буй БЗД амьдардаг байна. мэргэжлийнхэн түүнийг БЗД-ийн голомтоос халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Тухайн иргэний хавьтал болох Худалдаа хөгжлийн банкны бүх ажилтныг тусгаарласан. Мөн тус  банкны ажилчид, албан хаагчдыг шинжилгээнд бүрэн хамруулж ажилтнуудыг 14 хоногийн гэрийн хорионд оруулжээ.

Дам болон ойрын хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаагаас гадна Худалдаа хөгжлийн банкны төв салбарт хөл хорио тогтоогоод байгаа юм.