Сонгинохайрхан дүүргийн 38-р хороо, Залуус хорооллын 48А байрны тавдугаар орцонд өнгөрсөн 12 дугаар сарын 31-ний өдөр коронавирусийн халдвартай тохиолдол гарч, орцыг цагдаагийн хамгаалалтад авч, гарах хөдөлгөөнийг хаажээ.

Сэжиглэгдэн, батлагдсан тохиолдол Тэнүүн-Огоо ХХК-ийн ажилтан болох батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэж СӨХ-оос нь оршин суугчиддаа мэдээлэл өгчээ. 

Ингээд өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нээс тухайн орцонд амьдардаг айлуудад ХӨСҮТ-ийн шинжилгээний баг очиж, шинжилгээнд хамруулсан байна. Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-наас албан ёсоор өгөөгүй байгаа билээ.