Аймгийн Засаг дарга С.Батжаргал Орхон аймгийн 2021 оны төсвийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбатад өргөн барьлаа. Төсвийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах бөгөөд хуулийн хугацаанд багтан ийнхүү өргөн барьж байгаа юм.  Энэхүү үйл ажиллагаанд тэргүүлэгч Б.Мөнхдалай, Ц.Алтаншагай, төлөөлөгч Д.Ганболд нар оролцсон юм.

            Төвсийн тухай хуулийн дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор орон нутгийн төсвийн төслийг өргөн барих  бол 12 дугаар сарын тавны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар  батлахаар заасан юм.