Орхон аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит III дугаар хуралдаанаар Орхон аймаг, эрдэнэт хотын 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа. 2021 оны төлөвлөгөөг найман бүлэг 170 арга хэмжээтэйгээр баталлаа. Үүнд Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүлэгт 8 арга хэмжээ, Эрүүл бүтээлч хөгжих тэмүүлэлтэй Эрдэнэт хүн бүлэгт 44 арга хэмжээ, Амьдралын чанар ба дундаж давхарга бүлэгт 25 арга хэмжээ, Эдийн засаг бүлэгт 9 арга хэмжээ, Тогтвортой засаглал Эрдэнэт хүч бүлэгт 13 арга хэмжээ, Ногоон Эрдэнэт хот бүлэгт 14 арга хэмжээ, Аюулгүй амар тайван Эрдэнэт хот бүлэгт 19 арга хэмжээ, Тогтвортой хөгжил Эрдэнэт хот бүлэгт 33 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. 2016-2020 онд Орхон аймагт  18 дэд хөтөлбөр хэрэгжиж байсан бол шинээр зургаан дэд хөтөлбөр нэмж хэрэгжихээр болсон юм.