Хятадын Чаньгша хотын эмнэлэгт 13 инч урт сүүлтэй хүүгийнхээ сүүлийг тайруулах хүсэлт гаргасан эмэгтэй эмч нараас үгүй гэсэн хариулт авчээ. 

Нуо Нуо гэх 5 сартай хүү нуруу нугасны ховор тохиох согогтой төрсөн аж. Хэрэв түүний энэ сүүл шиг хэлбэртэй илүү эрхтэнг мэс заслаар авах нь ихээхэн эрсдэлтэй бөгөөд нуруу нугасыг гэмтээн мэдрэлд ч нөлөөлөх аюултай гэж үзсэн учир эмч нар ийн татгалзсан хариу өгчээ.