Жүжигчин Г.Золзаяа өнгөрсөн онд хэвлэлийн гол байны нэг байсан билээ. Тэрээр нөхрөөсөө салсан, шоудалт гэх мэтээрээ нэлээд их олны хараанд өртсөн.

Түүнчлэн түүний тухай нэг шуугиан нь хүн зодсон хэрэг байсан билээ. Тухайн үед тэрэрэ энэ мэдээллийг эрс няцаан хүн зодоогүй гэж мэдүүлж байсан билээ.

Тэрбээр "Макс" бааранд найз нартайгаа наргиж байхдаа Ану гэх бүсгүйтэй муудалцсан байна. Ану гэх бүсгүй маргалдаад гэртээ харихаар гарахад Г.Золзаяа араас нь дагаж Ану бүсгүйг машинаа гараждаа тавих гэж байхад нь зодсон байна.

Жүжигчин бүсгүйн хэрэг Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байхдаа янз бүрийн шалтгаанаар хойшлогдсоор байгаад саяхан шийдэгджээ.

Хохирогч Анугийн ар гэр нэлээд чинээлэг айл бөгөөд жүжигчин Золоогийн эвлэрэл хүсэж санал болгосон 30 сая төгрөгийг үл ойшоосон аж. Хэргийн эцсийн шийдвэр жүжигчин Г.Золзаяа зургаан сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн  гэж шар хэвлэлүүдээр мэдээллээд байна.