Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдсаны улмаас нэгэн рүүгээ халуун ус цацан гэмтээсэн талаар зарим нэг сурвалжууд мэдээлж байна

Орхон аймагт энэ сарын 27-ны өдөр хийсэн тоглолтынхоо дараа маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул руу буцлам халуун ус цацсанаас Оюунтуул хүнд гэмтэн биеийнх нь 15 хувь нь түлэгдсэн байдалтай Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн хэмээн ярьж байна.

Тэгвэл энэ асуудлын талаар жүжигчин Ц.Алдармаа "Туул өөрөө эхэлсэн. Тэр над руу эхэлж ус буцалгагчтай халуун ус цацахаар нь хариуд нь аягатай ус цацсан. Би ч бас хохирогч" хэмээсэн байна.

 

Тодруулбал жүжигчин бүсгүйчүүдийн маргааны улмаас ганц Д.Оюунтуул биш, Ц.Алдармаа ч бас түлэгдсэн гэнэ.

 

Гэхдээ Д.Оюунтуулын хувьд урд өдөр нь Ц.Алдармаа руу халуун ус цацсан. Харин маргааш нь Ц.Алдармаа Д.Оюунтуул руу халуун ус цацаж хариугаа авсан гэсэн мэдээлэл байна. Д.Оюунтуулын цээжний урд хэсэг, нуруу орчим нь түлэгдсэн тул "Мөнгөн гүүр" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв. Түлэгдэлтийн хувьд 15 хувьтай.

Харин жүжигчин бүсгүйчүүд юунаас болж маргалдсан нь одоогоор тодорхой бус байгаа юм.