Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд авто осол болж автомашины төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдан амь насаа алджээ.

Тодруулбал байна өнөөдөр 06:13 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан 06:16 цагт очиж Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсаныг, иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг /цогцсыг/ 21 минут ажиллаж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Зам даваанд халтиргаа гулгаа үүссэн хүйтний улиралд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.