2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд СХД-ийн 40 дүгээр хорооноос эрүүлжүүлэхдэхээр ирсэн 51настай эрэгтэй "А" эрүүлжүүлэх байранд нас барсныг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Өнгөрсөн хоногт буюу нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас найман хүн нас баржээ. Эдгээрийн хоёр нь бусдын гарт амиа алдсан байх ба хамтдаа архи ууж байгаад санаатайгаар амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтсан хэргүүд байна. Эдгээр хүн амины хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, сэжигтэн этгээдүүдийг саатуулаад байгаа аж.