ЭМЯ-наас өнөөдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 10 хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр үдээс хойш Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нэг байрнаас халдвар илэрчээ.

Тодруулбал тус хорооны 19 дүгээр байрнаас 14 тохиолдол илэрсэн байна. Тиймээс холбогдох албаныхан хэсэгчлэн хөл хорио тогтоож, голомтын болон ойрын хавьтлуудыг илрүүлэх судалгааг хийж  эхэлсэн байна.